ТАНИЛЦУУЛГА:
Манай хороо нь 1984 онд Нийслэлийн Сүхбаатарын районы ОСГ-ны 31 дүгээр хороо нэртэйгээр Хайлаастын шинэ эцэст 800 өрхийн 4000 оршин суугчидтай анх байгуулагдсан түүхтэй. 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Сүхбаатар дүүргээс өрх тусгаарлан Чингэлтэй дүүрэг байгуулагдсанаар тус дүүргийн 16 дугаар хороо болон зохион байгуулагдсан.
Тус хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй дүүргийн 12, 15, 17, 18-р хороо, мөн Сонгино хайрхан дүүргийн 26 хороотой заагладаг. 452 га нутаг дэвсгэр бүхий томоохон хороодын нэг юм. 14 хэсэгтэй, 91 гудамжны 1710 хашаатай.
Хорооны нутаг дэвсгэрт “Тэгш-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд анхан шатны эмчилгээ үйлчилгээг үзүүлж, шинээр ашиглалтанд орж буй Чингэлтэй дүүргийн 139 дүгээр бага сургууль 221, 246 дугаар цэцэрлэгүүд явуулж, Сайн ОУБ-ын өдөр өнжүүлэх Мөрөөдөл төв болон хувийн хэвшлийн 63 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Чингэлтэй дүүргийн 12, 15, 17, 18-р хороо, мөн Сонгино хайрхан дүүргийн 26 хороотой заагладаг. 452 га нутаг дэвсгэр бүхий томоохон хороодын нэг юм. 14 хэсэгтэй, 91 гудамжны 1710 хашаатай. Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулиас хойш байрладаг. Газарзүйн онцлогын хувьд уулархаг, хад асга ихтэй.