About

Монгол орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан 100% органик бүтээгдэхүүнээр "Эрүүл, органик хүнс"-ний үйлдвэрлэл явуулдаг.

Tags : #FoodBeverageCompany, #Food&BeverageCompany

Location :
Цагдаагийн хэлтсийн эсрэг талд, Ulaangom
Contacts :

Description

Ус-Эрдэнэ ХХК нь 1991 онд усалгаатай газар тариалан эрхлэлт, усны аж ахуйн чиглэлээр үүсгэн байгуулагдаж, хүнсний үйлдвэрлэл, жимс жимсгэнэ тариалалтын чиглэлээр тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани Монгол улсад анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар Чацаргана, үхрийн нүд жимсний тариалалт, судалгааг эхлүүлж байсан.Бид эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан 100% органик бүтээгдэхүүнээр "Эрүүл, органик хүнс"-ний үйлдвэрлэл явуулдаг.

Манай компанийн үйл ажиллагааг төрөөс өндрөөс үнэлж 2012 онд Монгол улсад анхны Жимс жимсгэний тэргүүний аж ахуйгаар шалгаруулж байсан.

Бид 2006 оноос эхлэн Япон улсын Цукубагийн эрдэм шинжилгээний хүрээлэн, JAGMO Төрийн бус байгууллага болон Това Кагакү компанитай хамтран Япон улс руу чацаргана жимс, чацарганы цэвэр тосыг экспорлож эхэлсэн. Цукубагийн эрдэм шинжилгээний хүрээлэнд бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулан шинжлүүлсэн нь "Хүний биед үл шингэх 103 бодисыг шинжилгээ"-г амжилттай давж хүний биед бүрэн шингэх бодисгүй, эрүүл мэндийн онцгой ач холбогдолтой болох нь тогтоогдсон.

2015 оноос Эх орондоо тарьж ургуулсан арвайн гурил, чацаргана жимсүүд болон цайны хужир, нуурын давс, жамц давсаар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.