Зохиолч, энтрепренер, маркетер, илтгэгч Сэф Годин маркетингийг “худалдан авагчдын анхаарлыг татах урлаг” хэмээн тодорхойлсон нь товч бөгөөд оновчтой.
Хүмүүсийн анхаарлыг яаж татах вэ?
Хуучин бол телевизийн суваг болгоноор, сонин, сэтгүүлийн шинэ дугаар бүрт, гудамжны самбаруудаар сурталчилгаагаа явуулж, хүмүүсийг рекламаар бөмбөгддөг байлаа. Энэ нь өндөр зардалтайн дээр зорилтот худалдан авагчдад хүрч чаддаг байсан эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл өнөөгийн хямралтай үед ийм байдлаар маркетинг хийх нь хэт үрэлгэний дээр зөв шийдвэр биш. Хямралгүй байсан ч бизнесийн ухаалаг эзэд зөвхөн зорилтот хэрэглэгчиддээ л бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг хүргэж, шаардлагагүй хүмүүст мөнгө зарцуулахыг хүсэхгүй байна. Үүнийг маркетингийн мэргэжилтэн, зохиолч Гай Кавасаки “Хэрэв танд ухаанаас илүү мөнгө байгаа бол уламжлалт маркетингаар, харин мөнгөнөөс илүү ухаан байгаа бол контент маркетингаар ажилла” гэж хэлснээрээ батлаад өгч байна.
Түүнчлэн, интернэт, ухаалаг төхөөрөмжүүдийн дэвшил, хэрэглээний өсөлттэй холбоотойгоор хүмүүсийн мэдээлэл авдаг хэрэгсэл, сувгууд эрс өөрчлөгдөж байна. Өмнө нь болоод байдаг байсан телевиз, радио, сонин, сэтгүүл, самбар зэрэг нь олон нийтэд мэдээлэл хүргэх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахаа больж. Үүнээс болж маркетингийн гол суваг нь интернэт болж хувирав. Уламжлалтыг бодох юм бол интернэтээр мэдээлэл цацах нь харьцангуй хямд. Дээр нь хянаж, хэмжиж болно. Тийм учраас маркетер болгон интернэтэд контент байрлуулж эхлэв. Зөвхөн маркетерууд бус хүссэн хүн болгон контент бүтээж, түгээх боломжтой болсноор интернэт болон түүнд суурилсан фэйсбүүк гэх мэт сошиал платформуудад асар их контент тавигдах боллоо. Гэтэл хүмүүс сурталчилгааны контентуудыг маш нарийн шүүлтүүрээр оруулж байж, зөвхөн өөрт хамааралтай, анхаарал татсан контентуудыг л үздэг болсон. Энэ үед бизнесийн эздэд "ямар контент бүтээж, түгээх вэ?" гэсэн асуулт, асуудал тулгардаг.
Контент Маркетинг компани нь аливаа бизнесийн зорилтот худалдан авагчдыг тодорхойлж, тэдэнд хэрэгтэй, хамааралтай, үнэ цэнтэй, асуудлыг нь шийдсэн контентуудыг бүтээж, түгээх замаар анхаарлыг нь татаж, улмаар худалдан авалт хийхэд хүргэх зорилготой маркетингийн орчин үеийн стратегийг хэрэгжүүлж, контент маркетингийн цогц үйлчилгээг үзүүлдэг.
No reviews yet. Be the first to add a review.